ಐ Хумсанд гардаг 4 гэмтэл...[Зөвөлгөө]

Эмэгтэйчүүд бидний нэрийн хуудсыг гар, хумс гэдэг. Тиймээс бүсгүй хүн бүр зөөлөн дулаан гартай, гоё сайхан хумстай байхыг хичээдэг. Энэ удаа хумсны гэмтлийг арчлах талаар зөвлөе.

1. Эмзэг хугарамтгай хумстай бол

Эмзэг хугарамтгай хумсыг бэхжүүлэхийн тулд А витамин хийж бүлээсгэсэн наранцэцгийн тосон дээр 3 дусал иод эсвэл 5 дусал нимбэгний шүүс нэмсэн бэлдмэлийг хэрэглэнэ. 7 хоногт 1-2 удаа хэрэглэхийг хичээргээрэй. Дээрхээс гадна далайн давстай ус, зөөлөрч хэврэгшсэн хумсыг хамгийн сайн бэхжүүлдэг.

Түүнийг худалдааны төвд зарагддаг далайн болон хоолны давс ашиглаж бэлтгэдэг. Үүнд нэг хоолны халбага давс, нэг аяга ус, нэг дусал йод орно. Давсны уусмалаар хумсаа өдөр бүр буюу өнжөөд 10-20 минутаар 2,5 долоо хоногоос нэг сарын турш арчина. Үүнийг жилд хэд хэд давтах хэрэгтэй. Хэврэг хумсыг нимбэг нэрс улаалзганын шүүсээр тогтмол арчихад гайхалтай сайхан нөлөө үзүүлдэг.


2. Давхраатан зузаарсан хумстай бол

Хатуурч зузаараад олон давхар үе үүсч нидрүүлэгний ар шиг барзгар хумс мөөгөнцөртсөнийг гэрчлээд зогсохгүй янз бүрийн химийн бодис чанар муутай бүтээгдэхүүн хэрэглэдгийн үр дүнг харуулдаг. Ингэж гэмтсэн хумсыг арчлахдаа нэг удаагийн бээлий хэрэглэж, хамгаалах суурь лак заавал түрхэх ёстой.


3. Шарласан хумстай бол

Хумс бага зэрэг шарлахыг элдэв өвчинтэй холбож сэтгэлээр унах хэрэггүй. Тийм хумсыг 3%-ийн устөрөгчийн хэт исэл, нимбэгний шүүсээр арчаарай. Мөн өөрийн гараар хийсэн хумс цайруулагчийг хэрэглэхэд гэмгүй. Шарласан хумс цайруулагчийг хийхийн тулд танд 1% глицерин, 5% устөрөгчийн хэт исэл, 4% нэрмэл ус эсвэл 1% глицерин, 1,5% пергидроль, 4% нэрмэл ус хэрэгтэй.


4. Зэтэр гэмтсэн үед

Хумсны арын махыг зэтэр гэдэг. Энэ мах сөрдийхөд хумсандаа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Зэтрийг зориулалтын савх багажаар янзалдаг. Сөртийж хөндийрсөн зэтрийг мэрж тасдах хэрэггүй. Зэтрийг хуулж гэмтээсэн бол шалбарсан хэсгийг йод, ёпиртээр арчиж цэвэрлээд эмтэй лент наана. Шархны тавыг хуулж болохгүй.


Хумсаа сайхан харагдуулахыг хүсвэл арчилгааг нэг удаагаар дуусгавар болгож болохгүй шүү. Тиймийн тулд та өөрийгөө үргэлж арчлан, торд

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
••°●๋•♥彡Амтат Мөхөөлдөс•°●๋•★

hi yahoo idgaaa ogooch admin aa

.•*`GℓαмσʋR`*•.

BLOG_NAIL_ART@YAHOO.COM

НарXан♡

waa my nail eruul bolvoo gj xxa :D

.•*`GℓαмσʋR`*•.

=)

.•*`GℓαмσʋR`*•.

энэ мэдээлэл маан надад хэрэг болдог бншд хэхэ хумсныха шарыг янзалнаа ^^

Ribonnie ♡

устөрөгчийн хэт исэл..??

.•*`Sqʋiяяεℓ`*•.

Химийн нэршил-Peroxide

Гадаад байдал: Өнгөгүй, яльгүй хурц үнэртэй шингэн. [Жич: Цэвэр байдлаараа 12өF.-аас доош температурт кристалл хатуу бодис юм. Гол төлөв усан уусмал хэлбэрээр ашиглагддаг.]

.•*`Sqʋiяяεℓ`*•.

Н2О2

Зочин

hi

эмэгтэй (зочин)

Глицерин хаана зарж байна вэ

Z&Z (зочин)

Hi bi ajliin shaardlagaar baiga rezinen beelii omsch ajildiimaa svvliin ved hums hewregjiid hugaraad ih zoolrood sudaltai bolood bnaa yamar arga hemjee awhuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)