.•*`2013 оны nail art трэндүүд `*•.

dear охид бүсгүйчүүд мааматай ээжүүддээ хаварын урлирал эхлэж буй энэ өдөрийн мэнд!  Мөн энэ хавар зун намар өвөл ямар nail art трэнд болж буйг сонирхуулаж байна.;)

Хувцаслалтандаа л анхаарлаа гээд тренди бүсгүй болчихгүй. Хумсаа ч бас энэ оны гоёлд нь бэлдэх хэрэгтэй. Энэ оны маникюрийн 7 чиг хандлагыг танилцуулж байна. Заримд нь чи дуртай, заримыг нь туршиж үзмээр эсвэл “Өө би яг ингэж буддаг ш дээ” гэж хэлэхээр ч санагдаж магадгүй.

Tumblr_mjkwursgq81r8irilo1_500_large

 1. Дардсан маникюр Барын арьсан хээг хумсан дээрээ буулга. Уламжлалт vintage хээн дардсуудаар хумсаа тамгал. Сонингийн цаасыг норгож байгаад, хумсан дээрээ нааж үсэгнүүдийг нь толион дээрээ “хэвлэ”. Хумсны гоёл зөвхөн будгаар хязгаарлагдахаа больжээ.

Tumblr_lwne7njes01qgb9g9o1_500_large

 2. Геометрийн дүрсүүд Дөрвөн өнцөгт, трапец, гурвалжин зэрэг геометрийн дүрсүүдийг хумсан дээрээ зурж, сонирхолтой зохиомжийг бий болгоорой.

145733737913003533_coxvzhln_c_large

3. Металл болон товгор шигтгээнүүд Том хумсны салонууд, хумсны брэндүүдэд ийм шигтгээнүүдийг худалдаалдаг болсон байна лээ. Хар өнгөтэй хослуулснаар үймээн самуунд дуртай, зэрлэг рок уур амьсгал чиний хумсан дээр буух болно. Яг л шулмын ангууч Гретел шиг.

735193_174544499363355_860517095_n_large

4. Хуруугаа хазмаар... Зайрмаг,cupcake, бялуу, шоколад зэрэг хүссэн амттанаа хумсан дээрээ буулгаад бусдын арааны шүлсийг асгаруулаад өгөөрэй. Хумсан дээрх амттаныхаа орц найрлагыг чи дураараа сонгож, өөрчилж болно гээд бод доо.

Tumblr_lx1i7vdnez1qc62dgo1_5001_large

5. Хагас Саран будалт Хөрвүүлсэн франц маникюр. Уламжлалт франц маникюрыг таашаадаггүй бүсгүй гэж үгүй байх. Гэхдээ уламжлалаас “зөрүүдэлж” яагаад болохгүй гэж? Гарцаагүй трэнди харагдана шүү.

Tumblr_m6s8ufy9yh1r4iqm5o1_500_large

6. Усан будган хээ Чамд нэг аяга ус, өөр өөр өнгийн хумсны будаг, жижиг шор байхад л хангалттай. Каппучиногийн дээр зураг зурдагаас санаа авсан болов уу гэлтэй энэ будалтыг ус, хумсны лак хоёр шингэний хоорондоо үл уусах чанар дээр тулгуурлаж хийдэг.

Dsc_0547_large

 7. Хамба хилэн Хумсны пудрээ авч амжсан уу? Сүүлд гадуур худалдаалагдах болсон маникюрны үслэг нунтаг нь хумсыг чинь хамба хилээр бүрж “хувцасласан” мэт зөөлөн, тансаг харагдуулдаг.Түрс шиг үрлэн гоёл.Загасны түрс шиг, гэхдээ олон өнгийн үрлэн чимэглэл моодонд ороод байна.

©гоолингоо

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
solongo (зочин)

hagas saran budaltiig surajmaar bn

.•*thumbelina*•. (зочин)

Thanks heregtei medee bna shuu ^^

.•*`GℓαмσʋR`*•.

үгнүүд дээр линкийг холбосон байгаа :) бага зэрэг бүдэг өнгөтэй түүн дээр дараад хичээлүүдийг үзээрэй :)

PaRiS (зочин)

мм гоё

PaRiS (зочин)

саран будалт үнэхээр дэгжин юмаа

.•*`GℓαмσʋR`*•.

БУдалтаа хийгээд манай АМО цувралд явуулаарай ^^

Munh (зочин)

humsen deerx zagasni turs shig yumnuud haana zardag yum boloo heleed uguuch

.•*`GℓαмσʋR`*•.

Монголд яг энэ үйлдвэринх байхгүй байх гэхдээ өөр зүйлүүд байдаг бөмбгөрийн 1 давхар 41-р лангуу дээр хумс болон үсний хэрэглэлүүд байгаа ^^

saihnaa (зочин)

yg unen yg l uliral buheni budalt shig hargdajina

.•*`GℓαмσʋR`*•.

:)

amy (зочин)

gooliingoo-giin mdeeg tavchihsan zvgvvr l neg zurgiin soliod shine yum setgej blohgvi yu

.•*`GℓαмσʋR`*•.

бид өөрсдийгөө сэтгэсэн гээ юу? эх сурвалжыг н тавчихсан байгааг харахгүй байнуу??? Хүнээс илүү юм сэтгээд хийчдэг юм шиг битгий уур хүргээд бай !

.•*`GℓαмσʋR`*•.

хэл ам хийж муу хэлэх болхоороо цаг заваа үрээд сэтгэгдэл бичдэг хүмүүсийг ойлгохгүйм :)))

.•*`GℓαмσʋR`*•.

хэл ам хийж муу хэлэх болхоороо цаг заваа үрээд сэтгэгдэл бичдэг хүмүүсийг ойлгохгүйм :)))

Үнэн үг

Тэхдээ ингэж мэдээллийг түгээж байгаа нь таалагдлаа. Гоолингоо ордоггүй хүн байж болно ш дээ. Тэртэй тэргүй эх сурвалжаа дурдсан байхад

.•*`Sqʋiяяεℓ`*•.

ҮНЭН ҮГ^^

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)